Амьдралыг уртасгах нууц: Өдөрт ердөө гуравхан минут дасгал хий

Амьдрал бол хөдөлгөөн. Дасгал хөдөлгөөн нь эрүүл мэндтэй эерэг хамааралтай байдаг. Биеийн тамирын дасгал нь эрүүл мэндийг дэмжих, хадгалах хамгийн чухал арга замуудын нэг юм. Дасгал хийх нь зүрх судас, тархины судасны өвчлөл, чихрийн шижин, таргалалтаас сэргийлэх, сэтгэл санааг сайжруулах, тэр ч байтугай хорт хавдрын янз бүрийн эмчилгээний үр нөлөөг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талтай болохыг олон судалгаа харуулж байна.
2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд Австралийн Сиднейн их сургууль, Оксфордын их сургууль, Их Британийн Лондонгийн их сургуулийн судлаачид “Nature” шинжлэх ухааны сэтгүүлийн Nature Medicine буланд “Хүчтэй бие махбодийн үйл ажиллагаа нь үхэлтэй холбоотойг, төхөөрөмжөөр хэмжсэн нь” гарчигтай нийтлэл гарчээ. Өдөр бүр 3-4 минут эрчимтэй завсарлагаатай биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх нь хүний насыг уртасгаж, эрт нас барах, хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 38-40 хувь, зүрх судасны өвчнөөр нас барах эрсдлийг 48-49 хувиар бууруулдаг болохыг судалгаагаар тогтоожээ.
Судалгааны явцад эрдэмтэд Их Британийн Биобанкны мэдээллийн сангаас судалгаа эхлэхээс өмнө спортоор хичээллэдэггүй байсан дундаж нас нь 61.8 байсан 25.2 мянган насанд хүрэгчдийн мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Эрдэмтэд бугуйн трекер ашиглан оролцогчдын биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг хэмжиж, богино хугацаанд хүнд дасгал хөдөлгөөн хийх, бүх шалтгаанаас үүдэлтэй эрт нас баралт, зүрх судасны өвчин, хорт хавдрын хоорондын хамааралд дүн шинжилгээ хийжээ.
1-2 минутын эрчимтэй завсрын биеийн тамирын дасгал (VILPA) нь өдөр тутмын амьдралын нэг хэсэг болох богино, эрчимтэй дасгал юм. Жишээлбэл, ажилдаа хоцрохгүйн тулд автобус хөөх, гүйх гэх мэт.
Урамшуулал болон зарлал, зөвлөгөө

Мэдээ мэдээлэл