Дасгал хөдөлгөөн хийхийн ач холбогдол

ДЭМБ-ын судалгаагаар хүмүүсийн 60-85 хувь нь эрүүл мэнддээ ашиг тустай дасгал хөдөлгөөн хийдэггүй гэсэн дүгнэлт гарчээ. Хүн өдрийн 5-8 цагт байнга хөдөлгөөнтэй байхыг эмч нар зөвлөдөг. Ингэснээр биеийн идэвх хөдөлгөөн мэдрэмжтэй байдал сэргэж өөртөө итгэх итгэлтэй болдог аж. Иймээс та өдөрт багаар бодоход 30 минут дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Хөдөлгөөн нь настай хүний биеийн чадварын чухал элемент юм.

Хөдөлгөөний алдагдалыг эрт үед нь тохирсон дасгал хөдөлгөөн хийлгэснээр илрүүлж, бас зогсоож болно. /ДЭМБ/ Нас ахих тусам бид удааширч, илүү тайван байх хандлагатай болдог нь олон шалтгаан бий.

 

Эдгээр шалтгаанд эрүүл мэндийн асуудал, архаг хууч өвчлөл, таргалалт, ганцаардал, нийгмээс өөрийгөө тусгаарлах, эсвэл унах вий гэдгээс үүдэлтэй байж болох юм. Дийлэнх нь дасгал хийх нь настанд зориулагдаагүй гэж боддог байна. Гэтэл та нас ахих тусам идэвхтэй амьдралын хэв маяг нь таны эрүүл мэндэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Швед улсад хийсэн саяхны судалгаагаар биеийн тамирын дасгал нь урт наслалтад нөлөөлж, нас ахих хүртэл дасгал хийж эхлээгүй хожуу дасгал хөдөлгөөн эхэлсэн байсан ч таны амьдралд нэмэлт жил нэмж өгдөг болохыг тогтоожээ.

Урамшуулал болон зарлал, зөвлөгөө

Мэдээ мэдээлэл